Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2022-09-28 15:35:25

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

· Улаанбаатар хотод 2013 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан "Хоёр талын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Тайландын Вант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг хэлэлцэн дэмжээд уг протоколд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад олгов.

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл, элсэлттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил, авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, шалган шийдвэрлүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүргийн дагуу ажилласан дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.   


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 2112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй