Шууд Chart

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар автомашины тавиулантай боллоо

2022-12-03 08:50:19

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь орон нутгийн 816 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар автомашины тавиулантай болж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс нар оролцсон юм.

Автомашины тавиулангийн хийц нь төмөр карказ, сэндвичин 18х30 хэмжээтэй. Гамшгаас хамгаалах сургалтын танхим, багаж хэрэгслийн болон харуулын өрөө, бие бүрэлдэхүүний бялдаржуулах танхим зэрэг цогцолбор юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Орон нутгийн хөрөнгө оруулалтаар автомашины тавиулантай боллоо  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй