Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

2022-12-08 10:25:03

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Л.Болдбаатар Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр бригадын генерал Л.Болдбаатар, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулан, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Үндэсний онцгой байдлын системтэй хоёр талт хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн юм.

Харин Элчин сайд Фернандо Лугрис хоёр орны ижил төст үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хооронд харилцаа тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг бүх талаар үзүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хамтын ажиллагааны талаар санал солилцов  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй