Шууд Chart

Нүүрстэй холбоотой хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг хянаж, сэргээн шалгах үүрэг өглөө

2022-12-08 13:06:34

Улсын ерөнхий прокурорын газраас 2011-2022 он хүртэлх хугацаанд шалгасан нүүрстэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргүүдийг хянаж, зарим хэргийг сэргээн, түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг хамтарсан ажлын хэсэгт болон хяналт тавьж байгаа прокуроруудад өглөө.

Дээрх хугацаанд нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэр, төлбөртэй холбоотой гэмт хэргийн талаарх 21 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 14, мөрдөн байцаалтын 6 хэрэг шалгагдсанаас 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн бол одоо ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 6, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлт хүргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад хоёр улсын хил, гаалийн байгууллагуудаас нүүрс тээвэрлэлттэй холбоотой баримт мэдээллүүдийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлэх талаар ханджээ.


Нүүрстэй холбоотой хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг хянаж, сэргээн шалгах үүрэг өглөө  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй