Шууд Chart

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

2023-02-02 11:27:06

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уг сургалтад тус эмнэлгийн 24 сувилагч оролцож байна.

Төгсөлтийн дараах сургалтад хамрагдах сувилагч нарт хичээл заах эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, багшлах ур дүйг эзэмшүүлэх, сургалтын төлөвлөгөө боловсруулах зэрэг ур чадварыг эзэмшүүлэх зорилготой уг сургалтыг Эрүүл мэндийн яам, Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд зохион байгуулдаг билээ.

Төслийн хүрээнд Сувилахуйн эмнэл зүйн сургагч багшийн сургалтыг нийт 9 удаа зохион байгуулсан ба сургагч багшаар 230, чиглүүлэгч багшаар 47 сувилагчийг сургаж чадавхжуулсан байна.

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй