Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний зориулалттай нүүрсний арилжаа явагдлаа

2023-03-26 08:04:22

Энэ сарын 24-нд зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа арилжигдлаа. Тус арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 15 багц буюу нийт 96,000 тонн эрчим хүчний нүүрс арилжигдсан бөгөөд 4 компани оролцож, дуудах үнэ 68.30 ам.доллараас 7.32 хувь өсч, 73.30 ам.долларт хүрлээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.03.24

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

4

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-ОХ

Дуудах доод үнэ, валютын төрөл

68.30 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ 

73.30 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

7,036,800 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.03.24-01

Үнийн өсөлтийн хувь

7.32

Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/

15 багц буюу 96000 тонн

Арилжсан нүүрсний төрөл, ангилал 

Эрчим хүчний нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 17.71 (-3.8; +5.0)

Total moisture (ar): 3.95 (-1.7; +1.7)

Volatile (daf): 27.11 (-3.4; +3.4)

Total sulphur (db): 0.81 (-0.3; +0.3)

Calorific (cv): 6389 (-500;+200)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ -Хонг Конг

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний зориулалттай нүүрсний арилжаа явагдлаа  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй