Шууд Chart

"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын эрчим хүчний барилга, байгууламжийг Улсын комисс хүлээн авлаа

2023-05-26 13:05:52

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын трассын дагуух 35 кВ-ын хоёр хэлхээт 455.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, Эрчим хүчний сайдын А/112 тоот тушаалаар байгуулагдсан Улсын комисс ажиллаж, 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригоор ахлуулсан уг Улсын комисс нь Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газар, Архивын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Багануур Зүүн Өмнөд Бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөл бүхий гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын:

- 35 кВ-ын 2 хэлхээт 455.5км цахилгаан дамжуулах агаарын шугам

- 220/110/35 кВ-ын Тавантолгой дэд станцын 35 кВ талын өргөтгөл

- 220/22 кВ Цагаан суварга дэд станц, 35/6 кВ зүүнбаян дэд станц

- хоорондын замын бааз станцын тэжээл болох атп маягийн 35/0.4 кВ-ын дэд станц

- 1 өртөө 6 зөрлөгийн 35/10 кВ болон 35/0.4 кВ дэд станцуудын ажлын гүйцэтгэл, техникийн бичиг баримтад хийсэн шалгалтаар ийнхүү гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж байнгын ашиглалтад хүлээн авав.

Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК


"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын эрчим хүчний барилга, байгууламжийг Улсын комисс хүлээн авлаа  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй