Шууд Chart

МҮЭ-ийн холбоо Увс аймагт ажиллаж байна

2023-05-26 13:34:30

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.
 
МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад гишүүдийн оролцоо, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах хүрээнд Увс аймгийн ҮЭ-ийн холбоо, анхан шатны хороод, Хөдөлмөрийн дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын үйл ажиллагаанд чиглэл өгч, гишүүд, анхан шатны хороодын дарга нартай уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтын эхэнд нийгмийн түншлэлийн хүрээнд аймгийн хамтын хэлэлцээрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар Увс аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Болор-Эрдэнэтэй санал солилцов.
 
Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал НДҮЗ-ийн гишүүний хувиар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Оюунтүлхүүр болон ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Цогт-Очир, орлогч дарга Ганбат нартай Хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилт аймаг орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцож тус газрын харъяа Баруун бүсийн асрамж үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцан, асруулж байгаа иргэд, ажилтнуудын санал хүсэлтийг сонсов.
 
Түүнчлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочлон аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Эрүүл мэндийн газар, сумдын ҮЭ-ийн холбоод болон боловсрол, эрүүл мэндийн анхан шатны хороодод ажиллаж ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлтүүдэд зөвлөн тусалж ажиллаж байна.
 
 
 
Эх сурвалж: МҮЭ

МҮЭ-ийн холбоо Увс аймагт ажиллаж байна  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй