Шууд Chart

“ABU-Robocon 2023” Үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2023-05-28 08:41:16

МҮОНРТ “ABU-Robocon 2023” Үндэсний аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнийг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Тэмцээнд их, дээд сургууль болон коллежийн оюутнууд оролцдог. Энэ жилийн тэмцээнд 9 баг өрсөлдөж байна.
 
Тэмцээнд оролцогчид өөрсдийн хийсэн роботоороо оюун ухаанаа сорьдог. Энэ тэмцээн нь хүүхэд залууст шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ухаан, хөдөлмөрч, тууштай хандлагыг төлөвшүүлэх, цаашлаад хиймэл оюун ухаан, робот, электроник, программчлалын мэдлэгийг батжуулан хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай ирээдүйн чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд түлхэц болдог.
 
Ази, Номхон далайн бүсийн орнуудын аварга шалгаруулах “ЭйБиЮү Робокон-2023” олон улсын роботын тэмцээнд оролцох үндэсний багийг энэ тэмцээнээр шалгаруулна. Үндэсний аварга баг 8 дугаар сарын 25-нд Камбож улсад болох олон улсын тэмцээнд оролцоно.
Технологийн дэвшилд тулгуурласан хөгжлийн зам өөдрөг байх болтугай.
Эх сурвалж: БШУЯ

“ABU-Robocon 2023” Үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй