Шууд Chart

Сүхбаатарын талбайд очиж, спорт клубт хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой байна 

2023-06-03 09:54:19

"Автомашингүй өдөр"-ийн хүрээнд “Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой байна. 

Мөн урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, 16:00 цагаас “Open mic” болно.

Хүмүүсийг гэр бүлээрээ бүтэн өдрийн турш Сүхбаатарын талбайд үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн 4-р эмнэлэг, “Гялс” төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, "Денк фарм" эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, “Ахиллас Монгол” ТББ хөхний хорт хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийх юм байна. 

 


Сүхбаатарын талбайд очиж, спорт клубт хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой байна   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-03 11:59
Toriin ordon n terbum ih naydiin hulgaichdaar duursen bodlogo shiidver n eh ornoo hogjuuleh bus saad bolson urvagch hulgaichuud toriin tolgoid garch ard irgedee yduuruurj tuilduulj zorig gurhgui uheents guilgachin bolgoj bahna hanj bnd

Бидэнтэй нэгдээрэй