Шууд Chart

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж байна

2023-06-05 14:42:57

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж байна.

Үүнтэй холбогдуулан “Монголын Хөрөнгийн Бирж” /МХБ/-ээс өнөөдөр /2023-06-05/ биржид бүртгэлтэй гишүүн компаниудын төлөөллийг мэдээллээр ханган, танилцуулга хийсэн юм.

“Монголын хөрөнгийн бирж”-ийн ТУЗ-ийн дарга С.Тулга, Гүйцэтгэх захирал Х.Алтай нар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, санал хураалтын зарчим, хууль эрх зүйн үндэслэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол “Маркет инфо” компанийн удирдлага цахим хурал зохион байгуулах, санал хураах системийг танилцууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж байна  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй