
"Шинэ Хархорум" хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэв. Үүнд:
-"Шинэ Хархорум" хотын шинэ нисэх буудлын байршлын судалгаа,
-"Шинэ Хархорум" хот хүртэлх авто замын төлөвлөлтийн судалгаа,
-"Шинэ Хархорум" хотын эрчим хүчний хангамжийн төлөвлөлтийн судалгаа,
-"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн судалгаа концепцийг боловсруулах ажлын танилцуулгыг хийлээ.
Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Үндэсний хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Хуралдаанаас Улаанбаатар хот-Хархорум болон Улаанбаатар хот-Өгий нуур чиглэлийн авто замын трасс, Элсэн тал орчимд шинэ онгоцны буудал байгуулах судалгааны байршил, “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 220кВ болон “Арвайхээр-Хархорин” чиглэлийн 110кВ-ын ЦДАШ-аар хангах хувилбарыг тус тус хэлэлцэн дэмжлээ.
Мөн "Шинэ Хархорум" хотыг төлөвлөж, байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулахаар тогтов.
Эх сурвалж: БХБЯ
“Шинэ Хархорум” хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.