Шууд Chart

ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

2023-06-08 07:02:42

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 08-ны Пүрэв гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Удирдлагын Академи

08:00 цагт: НҮБ, Удирдлагын академи, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулах “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинарын нээлт болно.


Авилгатай тэмцэх газрын Олон нийтийн төв

08:00 цагт: Боловсролын салбар дахь хууль бус хандив, тусламж, анги засвартай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт АТГ, СЯ, БШУЯ, БЕГ, АШУҮИС, СХГ зэрэг байгууллагын албан тушаалтнууд оролцоно.


Шангри-Ла зочид буудал

09:00 цагт: “ICT FORUM MINDGOLIA 2023” форум болно. Форумын үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, дэд бүтэц, үндэсний хөгжлийн хурдасгуур зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдана. Утас: 99103830


Корпорэйт Зочид Буудал Конвеншн төв

09:00 цагт: Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын чуулган эхэлнэ.


“Туушин” зочид буудал

09:30 цагт: Төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдал, иргэдийн оролцооны MASAM II төслийн үр дүнг танилцуулна. Утас: 88054340.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


Синвоюань ХХК

10:00 цагт: Синвоюань ХХК-ийн арматурын агуулахын талбайд дотоодын арматурын үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 95071740 /ТЭЦ-4 замаас Сонсголон явах зам дагуу/


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Таван толгойг авах уу, алдах уу? сэдвээр Шинэ намаас мэдээлэл хийнэ. Утас:  88569093


Монгол ньюс мэдээллийн төв

12:00 цагт: Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийнэ.


Нийслэлийн хэмжээнд

16:00 цагт: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.


ӨНӨӨДӨР: ОБЕГ-аас Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-06-08 10:07
Mash ix taalaglaa ixiig tawij ogooroi

Бидэнтэй нэгдээрэй