Шууд Chart

Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа

2026-04-17 11:32:01

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хэрэгжүүлж буй “Нэг нуур-Нэг сум” хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Сонгино суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хөв цөөрөм ашиглалтад орж, ус хуримтлагдан бодит үр дүнгээ өгч эхэллээ.

Тус байгууламж нь усыг хуримтлуулж, тухайн бүс нутгийн усны нөөцийг нэмэгдүүлэх, цаашлаад орон нутгийн тогтвортой хөгжил, ус хангамжийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Одоогоор Усны газрын мэргэжилтнүүд уг барилга байгууламжид захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  


Завхан аймгийн Сонгино суманд хөв цөөрөм ашиглалтад орууллаа   
Үзсэн: 96 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй