Шууд Chart

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав

2023-06-08 14:25:53

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл хэрэгжүүлж, тэр дундаа ЦХХХЯ-тай хамтран “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.

Мөн “ICT forum Mindgolia” арга хэмжээг дэмжиж, олон улсын өндөр түвшний зочдыг урьж оролцуулж, зохион байгуулсанд дахин талархал илэрхийлсэн юм. ЦХХХЯ-наас “Mining to Mind” 10 жилийн хугацаатай мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх бодлогын судалгаа, баримт бичиг боловсруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Тус бодлогын баримт бичгийг боловсруулахад АХБ-тай хамтарч ажиллах сонирхолтой байна гэсэн юм.

Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа, Эдийн засгийн судалгааны ажлын албаны захирал, ерөнхий эдийн засагч Есим Элхан-Кайлар хэлэхдээ Монгол улсын цахим шилжилтийн бодлого сүүлийн 5 жилд эрчимтэй хэрэгжиж, үсрэнгүй хөгжиж байна. Үүнд улс төрийн манлайлал чухал нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Азийн Хөгжлийн Банкны Дижитал хөгжлийн технологи, тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирал Ноён Томас Абел “ICT expo 2023”,  “ICT forum Mindgolia” нь цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж байлаа гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй