Шууд Chart

Л.Анхзаяа Монголын жүдочдын ДАШТ-ий 29 дэх медалийг хүртлээ

2024-05-21 12:51:55

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин оролцож байгаа бол манай улсаас 18 жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялснаар хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэх медаль, 18 дахь хүрэл медалийг хүртлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 


Л.Анхзаяа Монголын жүдочдын ДАШТ-ий 29 дэх медалийг хүртлээ  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй