
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Энэ жилийн баяр наадамд 256 хязаалан уралдахаар бүртгүүлснээс 152 нь гарааны зурхайгаас эргэсэн юм.
Хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн бор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдаллаа.
Хязаалангийн уралдаанд Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ | ||
Үзсэн: 1424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.