Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монголбанк 66 сая ам.доллар худалдлаа

2015-01-08 11:32:27
Error loading player: No playable sources found

Монголбанк өнөөдөр болсон гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ирүүлсэн 76.2 сая ам.доллар худалдан авах, мөн 123.9 сая юань худалдан авах саналуудыг үндэслэн 1917.00 төгрөгийн хаалтын ханшаар 66.0 сая ам.доллар, 307.45 төгрөгийн хаалтын ханшаар 123.9 сая юань тус тус худалдлаа.

Мөн өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.


Тодруулга, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.


Монголбанк 66 сая ам.доллар худалдлаа  
Үзсэн: 1512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-01-08 13:57
ene arijaanii bankuudiig hyanaj baih heregtei ted mash ih ashig oloj bna shuu lild neg zuun horin terbum geed boddoo mash ih shulaj bna shuu
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2015-01-08 12:09
Ниргэсэн хойно нь хашгарна гэдэг шиг үнэ өсөхөөс нь өмнө интервенц хийхгүй яасан юм бэ. Золжаргал огцорвол таарна

Бидэнтэй нэгдээрэй