
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны Туулын гүүрний орчим явсан зорчигчтой автобус замын хажуу руу орсон осол өнөө өглөө 09.00 цагийн үед гарлаа.
Тодруулбал, “Эрдэм транс” компанийн автобус Яармагийн чиглэл рүү явж байгаад осолдсоноос хоёр хүн гэмтсэн байна.
Тус ослын шалтгааныг албаныхан урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс болсон гэж дүгнэжээ. Харин автобусны жолооч “Уруу замд автобус жолоодлогогүй болсон. Хэрэв явж байснаасаа илүү хурд хэтрүүлсэн бол онхолдож болзошгүй байсан” гэсэн тайлбарыг хийгээд байгаа аж.
Одоогийн байдлаар уг ослын газарт Замын цагдаагийн газрын албан хаагчид болон холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.
Автобусны ослын улмаас хоёр хүн бэртлээ | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.