Шууд Chart

Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ

2013-08-29 11:18:15

 Хоёр өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн найман замын хоёрынх нь  хөдөлгөөнийг нээсэн. Харин Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн замын ажил үргэлжилж байна.  Хэдийгээр хоёр өдөр ажил зогссон ч төлөвлөсөн хугацаандаа дээрх замуудын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зам засварын ажил хэвийн үргэлжилнэ   
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй