Шууд Chart

Нэгдүгээр эгнээнд машинаа тавьбал ачина

2013-08-30 14:15:23

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай” НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоол  гарсан билээ.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэд тусгай зориулалтаар тоноглогдсон гурван төрлийн ачигч, чирэгч автомашинуудыг төсвийн хөрөнгөөр худалдан авч энэ ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажиллагаа бүрэн хангагджээ.

Ингэснээр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар  ачих тухай Нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж бүрэн хэрэгжих боломжтой болж байгаа аж.
 
Захирамжийн хүрээнд хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх юм. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Нэгдүгээр эгнээнд машинаа тавьбал ачина  
Үзсэн: 1631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй