
Тавантолгой ордын Цанхийн баруун хэсгээс ирэх пүрэв гаригаас эхлэн нүүрс экспортлохоор болжээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдэгдэж буйгаар хөрс хуулалтын тендерт ялсан компаниуд ажлаа эрчимтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор нүүрс зөөвөрлөж эхлэхэд бэлэн болоод байгаа аж. Тус компанийн удирдлагууд Цанхийн баруун хэсгийн нүүрсийг Хятадын зах зээлд борлуулж, 20-30 хувийн ашиг олох боломжтой гэж үзэж байна. Цанхийн зүүн хэсгээс энэ жил 3-4, баруунаас нь 2-3 сая тонн нүүрс олборлох юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ Хятадын “Чалко” компанид тавьсан өрөндөө өгөхөөр тохиролцсон байна. Харин баруун хэсгээс олборлосон нүүрсээ өөр худалдан авагчдад борлуулахаар төлөвлөсөн байна.
Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсээ өрөндөө өгнө | ||
Үзсэн: 1891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.