Шууд Chart

Бадминтоны хагас шигшээд БНХАУ-ын хоёр тамирчин өрсөлдөнө

2016-08-18 02:22:28

Бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорлоо. Шөвгийн тоглолтод найман улсын тамирчин хагас шигшээд үлдэхийн тулд хоорондоо өрсөлдсөн юм. Шөвгийн  тоглолтын эхэнд  дэлхийн чансааны тэргүүлэгч Малайзын тамирчин Ли Чон Вей, Тайванийн тамирчин Чоу Тен Чэнтэй таарсан. Тоглолтын тооны харьцааг Ли Чон Вей 2:0-ээр тэргүүлж хагас шигшээд өрсөлдөх боломжтой болсон юм.

Шөвгийн тоглолтын дараагийн хэсэгт БНХАУ-ын тамирчин Линь Дань, Энэтхэгийн тамирчин Срикант Кидамбитай таарч тоглосон.  Энэтхэгийн тамирчны хувьд Зүүн өмнөд Азийн наадмын алтан медальтай тамирчин. Харин БНХАУ-ын тамирчин бол сүүлийн хоёр олимпийн аварга болж байсан тэргүүлэгч тамирчдын нэг.

Хоёр тамирчин гурван үе тоглосон бол БНХАУ-ын Линь Дань тэмцээнийг 2:1-ээр тэргүүлж, хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Шөвгийн тоглолтын гурав дахь хэсэгт Их Британийн тамирчин Ражив Осеф, Данийн тамирчин Виктор Акселсентэй таарч өрсөлдсөн. Тоглолтыг Данийн тамирчин 2:0-ээр хошуучилж, дараагийн шатанд тоглох эрх авсан. 

Шөвгийн тоглолтын дөрөв дэх хэсэгт БНХАУ-ын тамирчин Чен Лон болон БНСУ-ын тамирчин Сон Ван Хо нар хоорондоо өрсөлдсөн. Тоглолт 2:1 буюу Чен Лоны ялалтаар өндөрлөж, Хятадын тамирчин хагас шигшээд шалгарч үлдсэн юм.
Хагас шигшээд Малайз, Хятадын тамирчид хоорондоо өрсөлдөх бол, Данийн тамирчин мөн адил Хятадын тамирчинтай тоглохоор болжээ.




Бадминтоны хагас шигшээд БНХАУ-ын хоёр тамирчин өрсөлдөнө   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй