Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа

2026-05-05 11:44:07

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Чинюнь Дяотай уулзаж, салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.

Мөн COP17 болон Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын форум зэрэг томоохон санаачилгуудын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд НҮБ-ын ХХААБ-ын Мал, амьтны эмийн хэрэглээг бууруулах RENOFARM санаачилгад Монгол Улс нэгдсэнийг батламжилсан гэрчилгээг гардуулав.

Уг санаачилга нь мал аж ахуйн салбарт антибиотикийн хэрэглээг багасгаж, түүнийг орлох сайн туршлагуудыг нэвтрүүлэх, “Тариан талбайгаас ширээ хүртэлх” хүнсний тогтолцооны бүх үе шатанд , “Нэг эрүүл мэнд” хандлагыг баримтлах, бичил биетний эсрэг тэсвэржилтийг бууруулах замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэдэг юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Нийтэлсэн: COP17

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй