Шууд Chart

Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс олон улсын мэдээллийн сувгууд ярилцлага авлаа

2013-10-27 07:50:00

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-д айлчлах үеэр олон улсын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага тусгайлан ярилцлага авлаа.

Bloombergтелевиз, Wall Street сонин, Хятадын CCTV News сувгийн сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Монгол-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон айлчлалын үр дүнгийн талаар сонирхсон юм. Олон улсын мэдээллийн сувгуудаас Монголын уул уурхайн том ордуудын үйл ажиллагаа, тэдгээрийн гадаадын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газраас нь барьж буй бодлого, байр суурийг онцлон тодрууллаа. Тэр дундаа Оюутолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хоорондын яриа хэлэлцээ хэр ахицтай яваа, үр дүнтэй хамтын ажиллагааг урагшлуулахын тулд Монгол Улсын Засгийн газраас ямар алхам хийж байгааг лавлалаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэлхийд данстай том ордуудынхаа асуудалд гадаадын хөрөнгө оруулагчидтай ил тод, нээлттэй зарчим баримталж байгааг хэлээд, Оюутолгойн олборлолын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын зүгээс шалтгаалсан ямар нэг хүлээгдэл байхгүйг онцоллоо.

 


Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс олон улсын мэдээллийн сувгууд ярилцлага авлаа  
Үзсэн: 995 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй