Шууд Chart

МҮОНРТ-д шагналын хур буулаа

2026-02-16 14:26:30

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч гал морин жилийн Сарын шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр Төрийн одон медалиар шагнууллаа.

Шагналыг МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид олгосон бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, МҮОНТ-ийн дэд М.Эрдэнэбат,  Тамгын газрын дарга Г.Батзаяа, "Монгол мэдээ" сувгийн Захирал Р.Гандиймаа, Монголын үндэсний олон нийтийн радиогийн Захирал Ц.Бямбажаргал нар баяр хүргэж гардууллаа.  

Хөдөлмөрийн хүндэт медал

  • Техник технологи хөгжүүлэлтийн газрын инженер Б. Сарантуяа
  • Инженерийн байгууламж ашиглалтын албаны дулааны засварчин Ж. Энхцэцэг
  • Аж ахуйн албаны үйлчлэгч С. Навчаа
  • Хураамж орлого бүрдүүлэлтийн албаны тасгийн дарга Д. Ачидмаа
  • МҮОНР-ийн нэвтрүүлэгч Б. Эрдэнэцэцэг
  • МҮОНТ-ийн найруулагч С. Алтансүх
  • Түүх, өв уламжлал нэвтрүүлгийн редактор А. Ариунбаатар
  • Дуу, гэрэл, зураглаачдын албаны зураглаач Ө. Пүрэвсүрэн

Алтан гадас одон

  • Техникийн төвийн кино тоног төхөөрөмжийн инженер Д. Алтанцэцэг
  • Техникийн төвийн техникч Ц. Чимэдцэрэн
  • Техникийн төвийн техникч Д. Дашцэрэн
  • Автобаазын албаны жолооч Ц. Ариунаа

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон

  • Программын бодлого зохицуулалтын газрын дарга асан- Н. Байгал
  • MNB Спорт сувгийн найруулагч Лодо Дуламсүрэн 


МҮОНРТ-д шагналын хур буулаа  
Үзсэн: 134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй