2026 оны хоёрдугаар сарын 16-наас
2026 оны хоёрдугаар сарын 25-ныг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 22, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 16-19-ний хооронд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна.
20-22-ны хооронд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 20-21-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 16-19-нд хүйтний эрч суларч шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 20-22-нд хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
| Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
| Үзсэн: 149 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.