
Аугаа орчлонгийн энэхэн зайд усны дусал шиг адилхан төрсөн, эндүүрмээр, андуурмаар хүмүүс энд тэнд тааралдах нь цөөн бишээ. Ялангуяа олны танил улс төрчид , төр засгийн тэргүүн, урлаг соёлын ододтой нүүр царай дуу хоолойны өнгө, авъяас чадвараараа дэндүү адилхан төрсөн, өөрийгөө олонд таниулахыг хүссэн хэн бүхнийг 2013 оны 11 сарын 23-ны 15 цагт МҮОНРТ-ийн төв байранд хүрэлцэн ирэхийг урьж байна. Таныг давуу талаа ашиглаж жинхэнэ олны танил болгох ховор хувь заяа , сонирхолтой бас зугаатай агшин өмнө тань нээлттэй байна. Амжиж ирээрэй.Олны танилуудтай адилхан хүн шөнийн од шиг олон тул Өдрийн од болон гялалзах онцгой боломжийг бүү алдаарай.
МҮОНТ-ийн уран бүтээлийн 2-р нэгдэл
Харилцах утас: 88022427 91264616 99027300
МҮОНТ-ийн шинэ жилд зориулсан цэнгээнт нэвтрүүлэгт урьж байна | ||
Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.