Монголын уран зургийн галерейд “Эсгийн гайхамшиг – Шинэ дуу хоолой” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн гар урлалын мэргэжлийн багш О.Загдцэнд толилуулж байгаа бөгөөд монгол уламжлалт эсгий урлалыг орчин үеийн уран бүтээлтэй хослуулсан онцлогтой юм.

Үзэсгэлэнд монгол хонины ноосоор урласан уран сайхны бүтээлүүдээс гадна өдөр тутмын хэрэглээний төрөл бүрийн бүтээлүүд дэлгэгдэж, эсгий урлалын шинэлэг шийдэл, уран сэтгэмжийг олон нийтэд хүргэж байна.
О.Загдцэнд багш нь зөвхөн уран бүтээл туурвихаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрээр суралцагчдаа бие даан ажлын байр бий болгох, ур чадвараа ашиглан орлого олох боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.

| “Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.