Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ) нь Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т хоёр өдрийн турш амжилттай оролцож, эх, хүүхдийн чиглэлээр нийт 180 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгчээ.
2026 оны 04 дүгээр сарын 20–21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд газар дээр нь үйлчилж, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллав.

2026 оны 04 дүгээр сарын 20–21-ний өдөр хүүхдийн чих, хамар, хоолойн эмч 80 гаруй хүүхдэд үзлэг, зөвлөгөө өгсөн бол хараа зүйн эмч 40 гаруй иргэнд үзлэг хийжээ. Мөн эмэгтэйчүүдийн эмч гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдээлэл, жирэмсний хяналтын бүлгийн сургалтын зөвлөгөөг нийт 60 гаруй иргэнд хүргэсэн байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн энэхүү өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

| ЭХЭМҮТ нээлттэй хаалганы өдөрлөгөөр 180 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгчээ | ||
| Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.