Шууд Chart

Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ

2017-12-25 12:33:45

Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Людвиг ван Бетховены IX симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа найрал дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан гэдэг. IX симфони бол хүн төрөлхтний эв нэгдлийн дуулал нэртэй. Зарим нь түүний төгсгөлийн өргөлттэй хэсгийг хүн төрөлхтний сүлд дуу ч гэдэг.

IX симфони бол сод авьяастан Бетховены бүх шилдэг зохиолуудын өвөрмөц санаа шийдэл, өгүүлэмж бүхий хэсгүүдийн нэгдэл юм. Түүний насан туршдаа туурвисан бүтээлүүдийн цул гэж ч болох IX симфони түүний сүүлчийн бүтээл байснаараа онцлог. Есдүгээр симфонийн анхны тоглолт 1824 онд Вена хотод болж бөөн шуугиан тарьж үзэгчид, шүүмжлэгчид нэгэн дуугаар тэнгэрт тултал магтан шагшжээ.

Гэвч харамсалтай нь өөрийн зохиосон яруу тунгалаг хөгжим, нижигнэсэн алга ташилтыг сонсохгүй байлаа. Өнгөрсөн Баасан гарагт, Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнд 10 мянган найрал дуучин цуглан Бетховены IX симфонийг, зул сарын баярт зориулан дуулсан байна. Энэхүү найрал дуучдын багт 6-86 насны мэргэжлийн болон сонирхогч дуучид багтсан бөгөөд бүтэн сарын туршид бэлтгэж, ийнхүү, Япон улсын сүлд дуу болгон эгшиглүүлжээ. Энэ удаагийн симфони оркестрийг Японы алдарт удирдаач, Ютака Садо удирджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зул сарын баярын сүлд дууг 10 мянган найрал дуучин дуулжээ  
Үзсэн: 2349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй