2026 оны Элсэлтийн шалгалт /2026.06.25/ түүх, англи хэлний шалгалтаар эхэлсэн. Өнөөдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалт явагдаж байгаа.Математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон.
Үүнээс Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 авсан шалгуулагчид байна.
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь
- НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд,
- ЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар байна.
- Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна.
Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна. Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр
- АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат,
- АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байна.
| ЭШ: Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авсан байна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.