Шууд Chart

"Буур” аваргын анхны түрүү

2018-02-06 09:53:51

Улсын баяр наадам хэмээн нэрлэж, хоёр дахь жилээ ёслон тэмдэглэсэн уг баяр наадмын зүүнийг Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат долоон хошуу даншиг наадмын Х.Буянтогтох аварга, барууныг Сайн ноёнхан аймгийн Луу гүний хошуу одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Вандан аварга нар арслан хэмээн цоллуулан манлайлан босч барилдсан юм.

Тунасаар, тунасан бүхнээ орхисоор үзүүрт хүрэв

Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын харьяат Ш.Төмөрбаатар начин энэ жилийн наадмын долоо, найм, есийн даваанд Өвөрхангайн “мээтэн” хэмээх О.Аюур начин, Өвөрхангайн Арвайхээрийн Ц.Банди заан, Хэнтийн “шар” хэмээх Б.Яндаа заан нарын хожим бvгд улсын арслан цол хүртсэн хүчтэнгүүдтэй тунасаар, тунасан бүхнээ орхисоор нэг нутаг усны Н.Жамъян арслантай үзvvр тvрvv булаалдаж өвдөг шороодсоноор Монгол Улсын арслан цол хvртлээ.

Хошуу нутаг минь нэг сайхан аваргатай болсон доо

Н.Жамъян маань өнгөрсөн жилийн наадмаар Хан Хэнтийн “босоо” Г.Самдантай vлдэн vзvvрлэж, улсын арслан цол хvртсэн. Энэ жилийн наадмаар тvрvvлбэл хошуу нутаг минь нэг аваргатай болох, би тvрvvлсэн ч, vзvvрлэсэн ч арслан цол авах учир “буур”-тайгаа нэг их хvч гаргаж барилдаагvй. Н.Жамъян маань намайг орхин тvрvvлснээр аварга цол хvртсэн дээ хэмээн Ш.Төмөрбаатар арслан хуучилсан байдаг.

Нэг нутаг усны, нэг багшийн хоёр шавь

Тэр жилийн баяр наадамд зодоглосон хvчит 640 бөхөөс ес давж vзvvр тvрvv булаалдахаар шалгарч vлдсэн Н.Жамъян арслан Ш.Төмөрбаатар начин хоёр бол Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын харьяат нэг нутаг усны бөхчvvд бөгөөд Тариатын бөхийн сорилгод хамт суралцаж нутаг усандаа “Жаал Дамбий” хэмээн алдаршсан нэрт бөхийн шавь болж бөхийн гараа, дэвээ, шавааг заалгаж, барилдах ур ухаанд суралцаж явсан бөхчvvд. Н.Жамъян Ш.Төмөрбаатарыг өвдөг шороодуулж ардын төрийнхөө баяр наадамд анх тvрvvлснээр Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хvртсэн түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Буур” аваргын анхны түрүү  
Үзсэн: 4681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат [127.0.0.xxx] 2024-01-02 23:35
Төмөрбаатөр арслан галтын хүн бишээ тариат суманд төрсөн гэж өөрөө амьд байхдаа ярьсан байсан шүү дээ
Зочин [202.131.243.xxx] 2018-02-07 14:04
далай чойнхор вангийн хошуунд одоогийн тариат,хөвсгөлийн галт,жаргал,шинэидэр сум орно. төмөрбаатар арслан бол галт сумын зүрх багийн хүн.
Asuult sanal [73.109.243.xxx] 2018-02-07 04:36
Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын харьяат Ш.Төмөрбаатар Ni odoogiin Huvsgul aimgiin Jargalant sumiin nutagt tursun hun gej yarigddag. Tariat gej hudlaa bgaa chihee bolih heregtei
Зочин [66.181.187.xxx] 2018-02-06 18:47
Уг нь тэр үед яагаад ч юм 9 давж үзүүрлэсэн бол арслан цол, хэрэв 10 давж түрүүлсэн бол адилхан арслан цол өгдөг байсан юм билээ. Тэхээр арслан бол аваргын босго цол байжээ дээ. Арслан цол авчихаад заавал дахин түрүүлж байж аварга цол авна. Дээрээс нь арван засгийн наадам, хүрээ даншиг наадам, хошууны даншиг наадам, цэргийн наадам гэх наадмууд зэрэгцэн ойр ойрхон тохиож байсан бөгөөд цолны хувьд нэг мөр болоогүй будилаантай байж. Гол нь улаантнууд өөрсдийн наадмыг хүлээн зөвшөөрүүлж феодалын ёсыг үгүй хийх гэж яарахдаа ийнхүү наадмаа ойр ойрхон явуулж байж. Тэд арван засгийн наадмыг өмчлөх гэж үзсэн боловч энэ нь цар хүрээгээрээ даншигийг гүйцэхгүй учир тэгсгээд орхисон шиг байдаг. Тэгээд эцсийн аргаа хэрэглэж даншиг наадмыг бойкотлож цэргийн наадмыг зүтгүүлсээн бүх улсын наадам болгон хүлээн зөвшөөрүүлж. Нөгөөтэйгүүр нутаг хошууны өрсөлдөөн, амбийц багагүй ажиглагдаж байсны нэг нь буур аваргын цол байх. Тэр арслан цолыг үзүүрлээд авчихсан.
Зочин [66.181.187.xxx] 2018-02-06 19:01
Харин дараа жил түрүүлэхэд нь яагаад ч юм түүнийг цэргийн наадмаас арслан цол авсан гэж үзсэн үү яасан эсвэл тэр үеийн толгой бөхчүүд дотор яриа гарсанаас болов уу аварга цол өгөөгүй байдаг. Магадгүй улаантнууд цэргийн наадмыг улсын наадам болгох амбийцдаа иргэдээс сөрөг оноо авахгүй байхын тулд ийнхүү өөрсөддөө ч эргэлзэн "ганц нэг жил" харах тактик хэрэглэснээс мань буур цол авч чадалгүй өнжсөн байхыг үгүйсгэхгүй. Том бөхчүүд бол уг цэргийн наадмыг анхнаас нь голж чамлаж байсан байх магадлалтай. 1032 бөх зодоглодог, 11 давж түрүүлдэг, жил өнжиж хийдэг даншигийн дэргэд 600, 700 бөх зодоглож жил дараалан түрүүлмэгц цол нэмдэг наадам бол хүүхдийн найр, нохойн хуцлан шиг үзэгдэж байсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс даншиг наадмыг үүрд хориглож, цэргийн наадмыг албан ёсных болгосны дараа, 1024 бөх зодоглуулж чаддаг болсныхоо дараагаас аварга цолыг албан ёсоор өгч эхэлсэн байх. Яг ийм байдлаар завсардаж хохирсон бөх гэвэл Цэргийн хэмээх Санжмятавын Шагж юм. Тэр бол 8 давж заан, дараа нь 2 да
Зочин [66.181.187.xxx] 2018-02-06 19:03
раалан 9 давж үзүүрлэхдээ арслан цол авч чадаагүй бөх юм. Зөвхөн 30 оны наадамд 10 давж түрүүлэхэд нь түүнд арслан цолыг өгчээ. Энэ бол бас л оньсго. Цэргийн гэх тодотголтой бөх улаантнуудад дэмжигдмээр юм. Гэтэл ингэж хохирсон байдлаас үзвэл мань хүнд даруулах өөр шалтгаан байсан байх магад.

Бидэнтэй нэгдээрэй