Шууд Chart

Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов

2025-08-26 15:46:57

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1810 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2230 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 701 иргэний бүртгэлд хасалт хийв.

Цахим үйлчилгээний нэгдсэн системээр нийт 25335 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 8307 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

2025 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 20897, хөрөнгө оруулагч 5074, гэр бүлийн зорилгоор 3066, цагаач 1791, суралцагч 3871, хувийн бусад зорилгоор 1122,  шашны чиглэлээр 134 гадаадын иргэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Өнгөрсөн сард цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олгов  
Үзсэн: 144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй