Шууд Chart

Тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй ...

2018-02-21 14:47:51

Дэлхийн хүн ам улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүрийг орон сууцаар хангах асуудал олон бүс нутагт, тэр дундаа хүн ам шигүү суурьшсан том хотуудын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл Италийн зохион бүтээгчид тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй гэдгийг нотлон харуулжээ.

Тэдний бүтээж, тохижуулсан 9 метр квадрат хэмжээтэй байр нь хүний бүхий л хэрэгцээг хангахуйцаар тохижуулж болохыг өөрсдийн нүдээр харахаас гадна багахан хэмжээний төлбөр төлсөн тохиолдолд амьдарч үзэх ч бололцоотой юм. Сүүлийн үед тансаг хэрэглээг хангахын тулд их зай талбай эзэлсэн барилга байгууламж барих үзэгдэл олширсон нь цөөн хүний тав тухын төлөө их хэмжээний эрчим хүч ашиглах, талбайг үр ашиггүй зарцуулах сул талтайгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэгт мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа.

Иймээс дээвэртээ нарнаас эрчим хүч үүсгэх хавтантай, мөн борооны ус цуглуулж ахуйн хэрэглээнд ашиглах боломжтойгоор загварчлагдсан нь эдгээр жижиг байшинг байгальд ээлтэй сууц нь эрчим хүч тасарсан тохиолдолд хэрэглэх өндөр шаталтын зуухтай зэрэг нь олны анхаарлыг ихэд татаж байна.

Жич: Уншигч та бүхэнд санаа болохуйц жижиг байшингийн загвар зургуудыг хүргэж байна.


Тохилог сайхан амьдрахад тийм ч их орон зай хэрэггүй ...  
Үзсэн: 2178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй