Шууд Chart

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо

2026-07-11 19:44:29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсоны дараа үндэсний сурын талбайд зочиллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалын дагуу дуут сум харваж, үндэсний сурын харвааны зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар мөн сум тавьж, наадамчин олонтой мэндчилэн хүндэтгэл үзүүллээ.

Эрхэм зочид дараа нь бэсрэг наадам үзэж сонирхон, үндэсний өв соёл, уламжлалтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, 2024 онд Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэр Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байсан юм.


БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо  
Үзсэн: 2225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2026-07-12 02:20
Солонгос улс алдартай KBS мэдээллийн суваг нь БНМАУ нь "Их баяр наадам"-ыг БМХАУ улсын өөртөө засах орон буюу өвөр монголын наадмыг БНМАУ хэмээн ярьсан байна энэ мэдээллийг судалж мэдээ бэлдэнэ гаргахыг чинь сэтгэлээсээ гуйж байна. Хүсэлтийг минь хүлээн аваарай гуйж байна.Би улсынхаа ирээдүйд санаа зовж байна БНХАУ-ын нэг хэсэг гэж яриулмаргүй байна. Миний хүсэлтийг хүлээн аваарай гуйж байна чинь сэтгэлээсээ гуйж байна

Бидэнтэй нэгдээрэй