Шууд Chart

Д.Баярбаатар: Монгол наадмаа үндэсний урлагаараа чимж, гоёх ёстой

2026-07-11 16:52:09

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, “Мөнхөд орших Монгол наадам” баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо.

Энэ жилийн наадмын нээлтээр бүх үндэстэн ястныг багтааж, улаан цэнхэр утаагаар төрийн далбааг төлөөлүүлж, морин үзүүлбэр, таван морьтой дуучид, газрын зургаа урлан алхах бүжигчдийн хэсэг үзэгчдийг огшоосон юм. 

Наадмын найруулагч Д.Баярбаатар “Өглөө бороотой байсан ч нээлт эхлэхийн өмнө бороо зогсож, наадмын нээлт сайхан боллоо. Бид монголчуудад өвөг дээдээс уламжлагдаж ирсэн үнэт зүйл болох язгуур урлаг, ардын урлагийг байгаль дэлхий, уул ус, газар шороо, монголчуудын аж амьдралыг уран сайхнаар үзүүлэхийг зорьсон. Миний Монголын бүтээсэн өв соёл, уламжлал үнэхээр гайхалтай. Монголын сайхан өв соёл,  уламжлалаа Үндэсний баяр наадам, Цагаан сараар санаж сэргээж, бахархаж байх ёстой.  

Би багийнхандаа сэтгэл хангуулан байна. Үзэгчид үзүүлбэр бүр дээр уухайн түрлэг өргөж буйг харж, сонсох сайхан байлаа. Барга, Дарьганга, Буриадын дуу хуур, бүжиг наадам, хувцас хэрэгсэл их өвөрмөц. Говийн магтаалыг та бүхэн харсан байх. Ямар яруу тансаг, уул усны магтаал юм бэ. Мөн баруун бүсийн бий биелгээ хуур, хөөмий, хувцас хэрэгсэл болон аж байдлыг цогцоор нь уул устай нь магтан дуулсан. Хойд хэсэг буюу Хөвсгөл далай ээжийг магтаж дуулж, цаатан түмний аж байдлыг уран сайхан байдлаар харууллаа. 

Адууны баяртай холбоотойгоор морины үзүүлбэрийг нэлээд оруулсан. Монгол хүн морио хэрхэн унаж эдэлдэг. Монгол морь дэлхийг хэрхэн тамгалж ирснийг харуулахыг зорьсон. Энэ жилийн наадмын нээлтэд 2000 гаруй уран бүтээлч оролцсон. Тэдний 700 гаруй нь бүжигчид. Олон бүжигчид бэлтгэл сургуулилалт хийх гэж маш их хөдөлмөрлөсөн.

Мөн 80 гаруй мориор үзүүлбэр үзүүлсэн. Олон бүжигчинтэй, олон морьт үзүүлбэртэй наадмын нээлт боллоо. Монгол наадмаа үндэсний урлагаараа чимж, гоёх ёстой гэж би боддог. Хамтарч ажилласан багийн хамт олон болон Үндэсний урлагийн их театр, мэргэжлийн бүх байгууллагын хамт олонд талархаж байна” гэлээ. 

 

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Баярбаатар: Монгол наадмаа үндэсний урлагаараа чимж, гоёх ёстой   
Үзсэн: 2951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нэргүй [127.0.0.xxx] 2026-07-18 18:40
Ямартай ч урьд урьдны наадмуудаас хавьгүй дээр болсон шүү. Хийрхэл багатай, энгийн байсан нь олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн. БАЯРЛАЛАА
Зочин [127.0.0.xxx] 2026-07-18 18:31
Bayarlasan talarhsanaa ilerhiile.Mash ytga agyylgatai soyoltoi yrid yrdinhaasaa ontsgoi nairyyljee...
Зочин [127.0.0.xxx] 2026-07-18 15:41
Энэ жилийн наадмын нээлт сайхан болсон. Ямар ч гэсэн эмгэн өвгөн- драмын жүжиг- төгөлдөр хуур элдэв хошин шог болсонгүй. Гэхдээ дууны сонголт нь наадамдаа тохироогүй юм шиг санагдсан шүү. Хойтон ардын урлагаасаа илүү их оруулаарай, ер нь тугийн ёслолтын араас дагаад наадмын талбай явсан ч болохоор.
Зочин [127.0.0.xxx] 2026-07-17 20:00
Баярлалаа . Нээлт гоё болсоон.
Алии [127.0.0.xxx] 2026-07-17 17:06
Наадмын нээлт гоё болсон. Олон ястны хувцас,дуу бүжиг,морьтон үзүүлбэр.... найруулагч,ололцсон бүхэнд талархаж бгаа. Минии л бодол.. морьтой 5 дуучны хувцасны өнгө 4 улирал шиг өнгөтэй нэг нь хөрс шиг өнгөтэй байсан бол.... гэж бодогдсон шүү.. сайхан наадам
Зочин [127.0.0.xxx] 2026-07-18 15:42
Харин морьтой дуучин хүүхнүүд талаар нэг тарж эв хавгүй давхиад байсан.
Баажаа [127.0.0.xxx] 2026-07-15 12:51
Баярбаатар найруулагчдаа баярлалаа маш сайхан утга төгөлдөр яруу тансаг баярын нээлт болж чадлаа, цааш цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт
Зочин [127.0.0.xxx] 2026-07-18 15:44
Тийм сайхан найруулсан. Дууны сонголтоо хойтон жил анхаараарай
Зочин [127.0.0.xxx] 2026-07-15 10:12
Маш сайхан

Бидэнтэй нэгдээрэй