
Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд "Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэсээр иржээ. Энэ ч утгаараа манай улсад 20 гаруй жилийн өмнөөс эхлэн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэх болсон байна.
2018 оны хувьд "Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ "Манлайлагчдыг хайж байна... Сүрьеэг устгая. Та ч байж болно. Түүхийг бүтээ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээг НЭМГ-ын даргын А/34 дүгээр тушаалын дагуу 2018 оны гуравдугаар сарын 14-өөс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд "Сүрьеэг устгая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
Эдгээр өдрүүдэд иргэд, зорилтот бүлгийн хүн ам, залуучуудын дунд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг зохион байгуулах, халдварын тархалт, халдвараас сэргийлэх талаарх мэдээллийг хийж, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх замаар эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, сүрьеэгүй дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгжийг хөхиүлэн дэмжих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
“Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Сүрьеэг устгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.