Шууд Chart

Михаил Калашников нас баржээ

2013-12-24 10:17:19

АК-47 бууг зохион бүтээгч Михаил Калашников 94 насандаа Оросын Ижевск хотноо өчигдөр нас баржээ. 

Тэрээр дэлхийн хамгийн найдвартай, алдартай Калашников автомат зэвсгийн зохион бүтээгч гэж тооцогддог. 

Михаил Калашников АК-47 бууг 1947 онд зохион бүтээжээ. Бууны албан ёсны нэр нь "1947 онд үйлдвэрлэсэн Калашниковын 7,62 мм-ийн автомат (АК-47)". 

Энэ бууг бас зүгээр л "Калаш" гэдэг бөгөөд бууных нь гол чанар “энгийн, найдвартай байдал, би автомат буу бүтээхдээ түрүүч цолтой байсан болохоор цэрэг хүн болгон заавал академи төгсөх албагүйг ямагт санаж явдаг байсан” гэж Калашников ярьж байжээ.

Калашниковын автомат дэлхийд хамгийн их тархсан бууны хувиар Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдэж байсан юм. Одоогоор дэлхийд 100 сая орчим АК байдаг бөгөөд Калашниковын автомат буу 160 орны арми, тусгай ангийн зэвсэглэлд ашиглагдаж байна. 
Нийтэлсэн: Д.Даваадулам

Михаил Калашников нас баржээ  
Үзсэн: 1988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2013-12-24 11:08
95n nasandaa bishu

Бидэнтэй нэгдээрэй