
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хар ямаатын байгалийн нөөц газрын Тугийн модонд иргэд ойжуулалт хийлээ. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн иргэдийн нийтийн хурлын дарга Н.Одончимэг, багийн Засаг дарга Г.Энхзаяа нар байгаль хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог хангаж, байгальд ээлтэй хамт олон болох, амьдарч буй газар нутгаа хайрлан хамгаалах зорилгоор дээрх ажлыг санаачлан зохион байгуулжээ. Ойжуулалтын хүрээнд 26 иргэн 70 улиас, 30 монос тарьжээ.
Хар ямаатын байгалийн нөөц газар ойжуулалт хийлээ | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.