Шууд Chart

Тавантолгойн бүс нутагт ажиллаж амьдрагсдын орчин нөхцөл хүнд хэвээр байна гэлээ

2019-03-21 15:01:16

Тавантолгойн нүүрс тээврийн "Цагаан хад" дахь гаалийн хяналтын бүсэд энэ сарын 12-13-нд шилжих шөнө нүүрсний машин шатаж жолооч нь амь насаа алдсан хэрэг гарсан. Ийм байдлаар өнөөдөр Тавантолгойн бүс нутагт ажиллаж амьдрагсдын орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал хүнд хэвээр байгааг "Баян зам тээвэрчдийн холбоо" мэдэгдэж байна.

Тус холбооны тэргүүн М.Нямжав хэлэхдээ "Гашуунсухайтын замд өдөрт 4-5 осол гарсан хэвээр байна. Өнгөрсөн 2018 оны намар тухайн замыг засч сайжруулснаар замын орчин нөхцөл гайгүй болсон ч осол буурахгүй байна. Энэ нь жолооч, төрийн байгууллагын аль, аль талын хариуцлагатай холбоотой" гэлээ. Мөн хүн амын төвлөрлийг дагуулж төр үйлчилгээгээ хүртээмжтэй болгож, хуулиа биелүүлж, хүний эрхийг хүндэтгэж ажилладаг болмоор байна гэж байсан юм.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасгийн мэдээгээр Гашуунсухайтын 237 км замаар 134 аж ахуйн нэгжийн 13 000 машин нүүрс зөөж байна. Өнгөрсөн 2018 онд тухайн зам дээр гарсан ослоос болж 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэж, есөн хүн амь насаа алджээ.

Харин Тавантолгойн бүс нутагтай хамаарал бүхий гэнэтийн осол, хэрэг зөрчлийн улмаас 20 гаруй хүн амиа алдсан. Хятадын "Ганц мод" боомтоор гэхэд л найман монгол иргэний цогцос орж ирсэн байдаг гэж "Баян зам тээвэрчдийн холбоо"-ноос мэдэгдлээ.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Тавантолгойн бүс нутагт ажиллаж амьдрагсдын орчин нөхцөл хүнд хэвээр байна гэлээ  
Үзсэн: 2369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-21 21:17
Юу болж байнаа ...Хариуцлага..гэдэг юм хаана байнаа Юу вэ юугчийн аймиар юм бэ

Бидэнтэй нэгдээрэй