
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эм хангамжийн байгууллагуудад эмийн чанар, аюулгүй байдал, эмийг жороор олгож байгаа эсэхэд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалт хийгдэж байна.
Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан Ананас ХХК-ийн эмийн санд Зөрчлийн тухай хуулийн 6.6 зүйлийн 4.1 дэх заалтын дагуу торгууль оногдуулан 3 нэрийн 4 цувралын 8 хайрцаг, 14 блистр 172000 /нэг зуун далан хоёр мянган/ төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.



Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалсан зөрчлийг арилгууллаа | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.