Шууд Chart

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс дипломоо авна уу

2021-07-29 11:37:36

Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс Боловсролын зээлийн сангаас дипломоо авна уу. 1993-2016 оны хооронд Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн 15 мянга орчим төгсөгчийн диплом Боловсролын зээлийн санд байна. Үүнээс:

- Засгийн Газрын 2004 оны 22 дугаар тогтоолын дагуу 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллеж төгссөн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

- Засгийн Газрын 2008 оны 178 дугаар тогтоолын дагуу 2007-2008 оны хичээлийн жилээс өмнө Монгол Улсын их, дээд сургууль, коллежийг 2,8-аас дээш голч дүнтэй, эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлж дипломыг олгоно.

Дээрх 2 заалтыг бүрэн хангаагүй төгсөгч сургалтын төлбөрийн зээлээ төлж дипломоо авна. Нийт 16 тэрбум төгрөгийн зээлийн буцаалт ороогүй байгаа нь дараагийн зээлүүд хойшлох, багасах зэрэг асуудалд шууд бусаар нөлөөлж байгаа тул зээлээ эргүүлэн төлж, дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

- Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

- Иргэний үнэмлэх /эх хувь/

- Ажлын газрын тодорхойлолт

Энэхүү линкээр https://lavlagaa-bzs.firebaseapp.com/#/diplom - орж регистрийн дугаараараа төлбөрийн үлдэгдлийн лавлагааг харна уу.

Мэдээлэл өгөх утас: 70047009 /2-1 дотуур дугаар/

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам


Төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн хүмүүс дипломоо авна уу  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 6 цаг 56 минутын өмнө
Манай охин Идэр дээд сургуулийн Нийгмийн ажилтны ангийг амжилттай төгссан. Төлбөр болон сурлагын ямар нэг асуудал байхгүй боловч , одоо хүртэл дипломоо аваагүй. Тухайн үёд ЕШ ын шалгалтын оноог болно оо гэж оруулчихаад бүхэл бүтэн 4 жил сураад төгсахлөөр нь Оноогоор барьцаалаад өгдөггүй ээ. Одоо яах вн

Бидэнтэй нэгдээрэй