Шууд Chart

Бэлчээрийн ургамал зарим сумын нутгаар муу байна

2025-06-02 13:17:31

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал тавдугаар сарын 31-ний байдлаар Баян-Өлгий, Говь-Алтайн зарим, Увс, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу.

Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өмнөговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. 

 

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Мөст, Дарви, Говь-Алтайн Есөнбулаг, Хэнтийн Хэрлэнд 28-29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. 

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.4 градусаар дулаан, баруун аймгуудын нутгаар дунджаас 0.2-1.1 градусаар хүйтэн, хур тунадас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нийт, Сэлэнгийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.


Бэлчээрийн ургамал зарим сумын нутгаар муу байна   
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй