Шууд Chart

МҮОНРТ Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хороотой хамтран ажиллана

2025-06-02 14:09:42

“Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз, Туркменистан Улсын Телевиз, Радио Нэвтрүүлэг, Кино Урлагийн Улсын Хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хорооны дарга Мейлис Реджепов нар гарын үсэг зурлаа.

Ингэснээр талууд харилцан нэвтрүүлэг, сайн туршлага солилцох, уран бүтээл хамтран туурвих, хоёр улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна.


МҮОНРТ Туркменистан Улсын Телевиз, радио нэвтрүүлэг, кино урлагийн Улсын хороотой хамтран ажиллана  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй