Шууд Chart

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

2025-06-01 09:10:59

Улс үндэстэн, ураг төрлийн мөнх оршихуйн хэлхээ болсон Монголын хүүхэд багачууддаа "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн  мэндийг өргөн  дэвшүүлье.

Ардын хувьсгалын дараах 100 гаруй жилийн хугацаанд эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амаа өсгөх бодлогын үр дүнд хүн ам 6 дахин өсөж, 3.5 сая гаруй  иргэнтэй болсон явдал юм. Өнөөдөр нийт хүн амын 37.5 хувь нь 0-18 насны хүүхэд залуус байна.

Манай улс 1952 оноос эхлэн энэ өдрийг эх үрсийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн бол 2003 оноос хуульчилж, нийтээр тэмдэглэх хүүхдийн баярын өдөр болгосон.

Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн иж бүрэн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд Монгол Улсын Их Хурал онцгой анхааран ажиллаж байна. 2025 оны улсын төсөвт хүүхдийн төлөө санд 20.6 тэрбум төгрөг баталсан нь өмнөх оноос 15 хувиар нэмэгдэж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг олон улсын конвенцод нийцүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүн амын өсөлтийг дэмжих чухал үүрэгтэй юм.

Энэ өдөр хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг аав, ээж, гэр бүлийн гишүүд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.

Мөн Төрийн шагнал “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан мянга мянган ээжүүддээ халуун баяр хүргэе.

Аз жаргалтай үрсийн инээд хөөр амьдралд хөг нэмж, авьяаслаг ирээдүй үеийнхний зүтгэлээр Монгол орон минь цэцэглэн хөгжихийг ерөөе. 

Монголын үрс маш олон болох болтугай. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН


Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ   
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй