
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаа. Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр голлон өвдөж, товлолын дархлаажуулалтын нас хүрээгүй гэртээ байдаг дүү нартаа халдвар тарааж байна.
Улмаар дархлаажуулалтын нас хүрээгүй 0-8 сартай хүүхдүүд хүндээр өвчилж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар ягаан дэвтэр болон и-монголиагаар хүүхдийнхээ дархлаажуулалтад бүрэн хамрагдсан эсэхийг шалган, хамрагдсан эсэх нь тодорхойгүй бол харьяалал харгалзахгүй өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ХӨСҮТ-д хандаж нөхөн дархлаажуулалтад хамруулахыг уриалж байна.
ЗӨВЛӨМЖ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын үед маск зүүх, гар ариутгагчаар хангах, анги танхимыг агааржуулах зэрэг Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг боловсролын байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавих;
- Аймаг, Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа хүүхдийн зуслангийн бэлэн байдлыг хангах, улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийг хамруулахгүй байх
- Дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 14 хоног болсон хүүхдийг амраах зэрэг улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах;
- Зуны амралтаар сурагчид орон нутагт зорчих хөдөлгөөн ихсэж, халдвар тархах эрсдэл нэмэгдэж буй тул аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдах талаар тогтмол мэдээлэл өгөх;
Сургуулийн насны дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаанбурхан өвчнөөр өвдөж байна | ||
Үзсэн: 348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.