Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэн 3500 орчим иргэнээ татан авна. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан.
08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.
Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Бүгд Найрамдах Казахстан Улс зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
| Наймдугаар сард хийх тусгай нислэгийн хуваарь | ||
| Үзсэн: 5549 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.