Газын зурваст гал зогсоох хэлэлцээр эмзэг хэвээр байгаа энэ үед Палестины залуу уран бүтээлчид дайны бодит байдлыг дүрслэх зорилготой үзэсгэлэн гаргажээ.
Тус үзэсгэлэнг Газын төв хэсгийн Бурейж сууринд зохион байгуулсан бөгөөд уран бүтээлчид сүүлийн саруудад дайны үеэр туулсан айдас, нүүлгэн шилжүүлэлт, амьдралын хүнд нөхцөлийг уран зургаар илэрхийлсэн байна.
Үзэсгэлэнд оролцсон 21 настай уран бүтээлч Обай Аль-Каршали дайны улмаас долоон удаа нүүлгэн шилжсэн бөгөөд өөрийн бүтээлдээ эвдэрсэн барилга, дүрвэсэн хүмүүсийн амьдралыг тусгасан талаар ярьжээ.
Зохион байгуулагчдын хэлснээр, уран бүтээлчид дөрвөн сарын турш тасралтгүй ажиллаж, олон арван бүтээл туурвисан бөгөөд үзэсгэлэн нь Газын иргэдийн бодит нөхцөл байдлыг дэлхийд хүргэх зорилготой аж.
Хэдийгээр томоохон байлдаан намжсан ч Газад Израилийн цохилтууд үргэлжилж, хүний амь эрсдэх тохиолдол гарсаар байгааг эх сурвалжид дурдсан байна.
| Палестины уран бүтээлчид дайны бодит байдлыг уран зургаар илэрхийлжээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.