Шууд Chart

Хүйтний улиралд ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ

2020-10-07 17:11:56

“Коронавируст халдвар (COVID-19)-ын цартахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг МХЕГ-аас өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, албадын дарга, улсын байцаагч, ариутгагч нарыг оролцуулан танхим, цахимаар зохион байгуулав.

Энэ хэлэлцүүлгээр мэргэжлийн байгууллагууд хүйтний улиралд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар санал, зөвлөмж солилцон шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


Хүйтний улиралд ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй